Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Протокол
2015 оны 12 сарын 24 [Уншсан тоо: 79464]

Монголыг хэн захирдаг вэ?

Эрх мэдлийн зохион байгуулалт муутай, либерал хууль эрх хэт ихээр газар авснаас үлбэгэр хууль, сулбагар удирдагчтай болсон Монголд бид хүчтэний эдлэх эрхийн дагуу эзэрхэх ёстой. Ингэхийн тулд тогтсон бүхий л журам, дүрмийг бут ниргэж, хуулиудыг нь үгүй хийж, төрийн бүх байгуулалтыг нь өөрчлөн зохион байгуулсан. Сайн дураараа, либерал зарчмаар, хүч хэрэглэхээсээ татгалзаж тэр эрхээ бидэнд шилжүүлсэн тэр л хүмүүсийн эзэн нь болохын хувьд шинэ эрх мэдлийг (давхар засаглал) зохион байгуулж болдог юм.

Өнөөдөр Монголд бүхий л эрх мэдэл ганхаж, дэнжигнэж байна, харин бид өөрийн засаглалаа биднээс өөр хэнбугай ч, ямар ч арга залиар мэрж дийлэхгүй болтол нь бэхжүүлтлээ нууцлагдмал байлгасан дийлдэшгүй.

Ард түмний өөрийгөө удирдах зарчим урт насгүй болжээ. Өөрөөр хэлвэл өөрсдийн орчноос цойлогсдоор удирдуулсан ард түмэн эрх мэдэл, нэр хүндийн хойноос улайрсан [адилхан тэнэг улс төрчид, тэднийг дэвшүүлдэг] улс төрийн нам хоорондын дайсагналын улмаас үүссэн замбараагүй байдалдаа орооцолдон өөрөө өөрийгээ хөнөөж байна. Үүний дараа ард түмэн хатуу гар дэг журмыг хүсэмжилнэ.

Иргэний хувийн ашиг сонирхол ба улс орныг удирдах бодлого хоёр холилдвол уужуу тайвнаар, ул суурьтай бодлого боловсруулж чадна гэж үү? Гадаадын нөлөөллөөс өөрийгээ хамгаалж чадна гэж үү? Энэ бол санашгүй зүйл, учир нь массад хамрагддаг хүн нэг бүрийн тоотой тэнцүү хэмжээнд нэгжин сарнисан нийгмийг дагуулах ямар ч боломж байдаггүй юм. Аливаа төсөл хөтөлбөртөө хүн тус бүрийн эрх ашгийг тусгах гэж оролдсоноор гажуудалд орж, нэгдмэл цул чанараа алдаж, ойлгомжгүй, биелшгүй болдог юм.

Монголын эрх мэдлийн хэнээтнүүдийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг болгохын тулд тэдний бие даасан, либерал (гэгч) байдлыг нь хөгжүүлэхэд л хангалттай байв. Төрийн хяналт шалгалтыг устгаж олон нийтийн хяналт гэгч оргүй хоосон цэцэрхэлээр орлуулснаар ямар ч хяналтгүй дураар дургих нөхцлийг бүрдүүлсэн юм.

Бид бүх хүчнүүдийг хооронд нь (яс хаяж) тэрсэлдүүлсэн. Бүхий л арга чаргаа шавхан, зөрчлийг дэвэргэж, улс төрийн бүх намуудыг (үзэл сурталд төөрөгдсөн мэдээллээр) зэвсэглэж, төрийн эрх мэдлийг тэмцлийн гол бай болгож, (амбицтай туршлагагүй холын бодлогогүй гэнэн залуусын) эрх ямба, сагсуурлын обьект болгосон юм. Монголын төрийг бид элдэв үймээн самуун дэгддэг тайз болгон хувиргаж чадлаа... Ингэснээр богино хугацаанд хаа сайгүй замбараагүй байдал, дампуурал нүүрлэсэн юм.

Цуцашгүй чалчигчид парламент болон (шат шатны төлөөлөгчдийн) хурлыг уран илтгэлийн тэмцээний индэр болгов. Зоригтой шийдмэг сэтгүүлчид, эрээ цээргүй хэрүүлч хараалчид өдөр бүр засаг захиргаа руу дайран давшилж нулимж байна. (Өөрийн мэдэлгүй) эрх мэдлээ хэтрүүлэгсэд ухаан санаа нь балартсан массын цохилтонд өртөн толгойгоороо ангал руу унах цаг айсуй.

Бид улс төрийн бүх намууд, бүх хөдөлгөөний либерал царайлсан байдлыг нь өөрийн (үзэл санаанд уяатай) болгож, тэднийг уран илтгэгч нараар (бас мэдээллээр) хангаж, тэд уран донгодсоор хүмүүсийг залхааж, илтгэгч нарт дургүй болжээ. Одоо хатуу ширүүн эсэргүүцэгч эх орончдыг тэдэнтэй тэмцэлдүүлснээр ямар ч ялгаагүй адилхан “популист” гэж массад итгүүлэх болно. Масс аливаа үгийн үнэ цэнийг мэдрэх чадваргүй болсон байна. Учир нь бидний хүмүүжүүлсэн хүүхэлдэйнүүд өөрсдийгөө “элит” гэж боддог болсон ба ард түмнээ ичиж зовохгүйгээр “масс” буюу ухаангүй бөөгнөрөл гэж нэрлэдэг, ард түмэн нь түүнийг доромжлол гэж бус сайхан нэр томъёо мэт хүлээн авдаг болчихсон юм.

Нийгмийн үзэл бодлыг эзэмдэхийн тулд иргэдийг ойлгомжгүй, төөрөлдөж гайхширсан байдалд оруулах ёстой. Улмаар “Улс төрийн асуудлыг нийгмийг удирдаж байгаа хүмүүс л мэдэхээс биш масс мэдэх шаардлагагүй тул тэд ямар ч үзэл бодолгүй байх нь дээр гэсэн бодолтой болох хүртэл нь хоорондоо зөрчилдсөн олон үзэл бодлыг тал талаас нь өгсөн. Энэ бол бидний засаглалын нэгдүгээр нууц юм.

Бидний түгээсэн хуурамч шинжлэх ухааны чиг хандлагын улмаас хэвлэмэл зүйлд сохроор итгэдэг ард түмэн бидний ятгалга ухуулганд төөрөлдчихөөд байгаа билээ. Нийгмийн нэг давхарга нөгөө давхрагынхаа талаар ямар ч ойлголтгүй болтлоо хөндийрсөн учраас өөрөөсөө дээгүүр зиндааны” гэж үздэг бүхий л давхаргынхандаа дайсагнан ханддаг болно. Энэ дайсагнасан үзэл нь эдийн засгийн хямралын үеэр улам дэвэрдэг. Масс юм мэддэггүйнхээ харгайгаар өсөх наснаасаа л атаархаж өссөн тул эд хөрөнгийг нь дээрэмдэж болох тэдгээр хүмүүсийг цусыг урсгахаар дуртайяа уулгалах байх даа.

Аливаа Бүгд Найрамдах улс хөгжлийн хэд хэдэн үе шаттай байдаг. Эхнийх нь галзуу сохор этгээдийн адил баруун зүүнгүй савласан анхны үе юм. Энэ үе Монголд одоо дусаж байна. Хоёр дахь шат нь анархи (төргүй нийгмийн онол) байдлыг хөхүүлснээр, аливаа үндэстэн (нэгдэн нягтарч зохион байгуулагдах чадвараа алдан) ил тодоор дураар дургих байдалд зайлшгүй хүргэдэг. Хэн ч хуулийн болон бусад хариуцлага хүлээдэггүй. Хүлээсэн нь өршөөгдөнө. Энэ үе шат эхэлсэн.

Ерөнхий сайдыг хамгаалсан нь...

Өнөөгийн дарангуйлагч Ерөнхий сайдын эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлж байгааг тэвчих Монголчуудын тэвчээрт хязгаар байхгүй бололтой. Идэвхтэй дайчин байдлаа хадгалж байсан өөр үедсэн бол дор хаяж хориод хааны толгойг авчихсан байхсан. Өнөөгийн дарангуйлагчид ингэж эрх тушаалаа хэтрүүлж улс орондоо хохирол учруулж байгаагаа “Ард түмнийхээ сайн сайхан, (хөгжил дэвшил, хөрөнгө оруулагчдын итгэл), улс түмнүүдийн эрх ашиг, ахан дүүсийн барилдлага, эв нэгдэл, тэгш эрхийг хангах гэсэн эрхэм дээд зорилгод хүрэхийн тулд хийдэг” хэмээн агентуудаараа дамжуулан ард олонд шивэгнэсээр байна. Өнөө үед энэ худал хуурмаг мэдээллийг тараах суваг, сүлжээ нэн өргөн хүрээтэй нэн боловсронгуй болсон юм. Үүнийг тэд эртнээс мөнгө олох сонирхолдоо хөтлөгдөн бий болгосон.

Тэгсээр ард түмэн зөв үйлтнийг буруутгаж, буруутныг зөвтгөж, юу хүссэнээ хийж болно гэдэгтээ улам бүр итгэл төгс болцгоож байна. Байдал иймийн ачаар ард түмэн аливаа бат бэх байдлыг эвдэн нурааж, алхам бүртээ эмх замбараагүй байдлыг бий болгож байна.

Үүнээс ч дутахааргүй нөлөөтэй, үл үзэгдэх, үл мэдэгдэх, далд нууц элдэв агентууд хүмүүсийн ар хударгаар эрээ цээргүй үйл ажиллагаа явуулж байгааг мэдэхгүй. (Эрх баригч дураар аашлагчдын) төлөөний хүмүүсийг нь халж сольсноор байдлыг улам муутгаад зогсохгүй, тэдэнтэй тэмцэж цаг үеэсээ түрүүлж үүргээ ухамсарлан үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийг шагнах гэж хөрөнгө зарлагадах шаардлагагүй болжээ. Тийм нууц хүчийг улам бүр дэмжин тэтгэдэг, аль нэг нууц байгууллагын дарангуйллыг бий болгодог зүйл нь ердөө л хий хоосон тэнэг номчирхол, гажиж агуулгаа алдсан ардчилал юм.

Бусдын дээр гарах гэсэн ширүүн өрсөлдөөн, эдийн засгийн хөшүүрэг нь гутранги, хөндий хүйтэн, хатуу сэтгэлтэй нийгмийг хэдийнээ бий болгоод байгаа билээ. Ийм нийгэмд улс төрийн бодлого, шашин шүтлэгийг ч жигшдэг юм. Ийм нийгмийг удирдах гол зүйл нь тооцоо буюу эд хөрөнгийн жаргал цэнгэлийг өгч чадах алт, мөнгө л байдаг.

Монголчууд бусдын нэгэн адил сонгуулиас сонгуульд хэлсэн, ярьсныг л” ажил хэрэг гэж үзэж ирсэн бөгөөд хэлж ярьсныхаа дагуу нийгэмд амласан зүйлээ биелүүлсэн үү, үгүй юу гэдгийг нэг их анзаараад байдаггүй, хоосон үзүүлэнд сэтгэл нь цадаж ирсэн юм. Жишээ нь өнөөгийн “Шударга ёс” эвсэл харсаар байтал сонгуулийн программ нь нуран унаж байхад зөвхөн албан тушаалын наймаа л ярьсаар байгааг хэн ч анзаарахгүй байна. Харин энэ үнэнийг хэлсэн хүнээ үзэн ядаж байна.

Ийм байдаг учраас бид үзүүлэн болсон байгууллагуудыг, намуудыг байгуулдаг, тэд л хөгжил дэвшлийн төлөө ямар сайн сайхан зүйл хийх тухайгаа ганган чамин үг уралдуулан хэлдэг. Гэвч тэр нь хэзээ ч хэрэгжихгүй, гагцхүү ямар ашигтай вэ? гэхээр тэдний хоосон “онолыг” нь бодит эрх мэдлээ алдаж, юу хийхээ мэдэхээ байсан тэнэг эрх баригчид өөрт ашигтай болгохын тулд улам гоёж чимэн, нэмж давслан бидэнтэй бидэнгүй нийгэмд шингээнэ. Гэвч эцсийн хариуцлагыг бид биш харин ингэж дагаж хөөрцөглөсөн тэд л хүлээнэ шүү дээ. Мэдээж төөрөлдсөн тэд хариуцлагас мултрахыг эрмэлзэх нь зүй, нэгэнт тэд бултаж чадаж байвал биднийг олж хартал лай ч бий, зай ч бий)

(Давхар засаглал, нууц), удирдлагаа амжилттай болгох хоёр дахь нууц нь элдэв дадал заншил, сонирхол эрмэлзлэл, хамтын амьдралын ёс жаяг зэрэг ард олны дотор байдаг маш олон дутагдлыг ил болгосонд байдаг. Туйлын замбараагүй, дэс дараагүй, хэтэрхий олон тооны эдгээр асуудлуудыг нэн чухал асуудал мэт дэвэргэж ирсэн. Ингэснээр хэн ч ойлгохооргүй бантан болж, түгэх тусмаа хүмүүс бие биенээ ч ойлгохгүй болохдоо хүрчээ. Ийм арга хэмжээ авснаар улс төрийн бүх намуудын хооронд хагарал үүссэн ба хараахан бидэнд захирагдахыг хүсдэггүй, тусдаа нэгдэж нийлсэн хүчнүүдийг сарниулахад одоо хэрэг болох буй за.

Үүний зэрэгцээ худалдаа, аж үйлдвэрлэл, гол нь аж үйлдвэрийг сөрөн зогсох үүрэгтэй дамын наймааг эрчимтэй дэмжиж байв. Аж үйлдвэрлэлийг сүйрүүлэхийн тулд бид дамын наймаанд дэм болох үүднээс тансаг хэрэглээг өөгшүүлж, бүхнийг залгигч тансаг хэрэглээнд дасгалаа. Одоо үүнийхээ төлөө тэд газар нутгаа ч зарахаас буцахгүй болтол нь өрийн дөнгөнд оруулах ёстой. Үүнийг зогсоох гэсэн, хянах гэсэн хүмүүсийг дайрч давшилж байгаа эрх чөлөөг эрхэмлэгч, чөлөөт хүн, элийрэгч балайрагч, эх орондоо тангараг өргөгч, үл үзэгдэгч, үл мэдэгч, либерти нар бол амьдрах арга зам хийгээд гэр бүлийн талаар ч биднээс бүрэн хамааралтай болсон хүмүүс юм.

Энэ үнэнийг ард түмэнд цагаас нь өмнө мэдрүүлэхгүйн тулд бид өөрсдийнхөө зохиосон эдийн засгийн онолуудыг тэднээр дамжуулан идэвхтэй сурталчлахдаа аль болох ард түмний тусын тулд, эдийн засгийн агуу зарчмуудын тусын тулд хийж байгаа мэт гоёчилсон үгээр халхавчилдаг юм. Төрийн бүх байгууллагад нэвтэрсэн улс төрийн бодлого, эдийн засгийн гэрээ хэлцэл, өр төлөх үүрэг, хүлээх хариуцлагаар нь дамжуулан далд явуулга явуулж бүхнийг будлиуллаа.

Эдгээр зорилгод хүрэхийн тулд гэрээ хэлцэл байгуулахдаа бид илүү гүн нарийн арга залиар зэвсэглэсэн. Гэхдээ "албан ёсны хэл" гэж нэрлэдэг тэр хэлээр нь бол бусдад шударга, нийцтэй гэсэн ойлголт төрүүлэх тэс өөр тактик баримталсан юм. Жишээ нь 20 000 хувьсагчаар тооцоолох, бүтээн байгуулалтын зээл авах, хөрөнгө оруулалт татах гэх мэт нэр томъёог хэн ч ойлгохгүй ч бүгд л ингэх ёстой гэж үзэх болсон нь учиртай.

Бидэнд нийтлэлчид, практик ажиллагаанд дадлагажсан хуульчид, захиргааны ажилтнууд, дипломатууд, мөн түүнчлэн бидний байгуулсан тусгай сургуулиудад (жишээ нь, Харвардын диплом өгдөг Жон Кеннедийн нэрэмжит төрийн удирлагын коллежид, Жорж Таунд, Стэнфордод) бусдаас ангид, гоц сайн бэлтгэгдсэн хүмүүс хангалттай бий. Эдгээр хүмүүс нийгмийн амьдралын бүх нууцыг мэдэхийн дээр улс төрийн үг хэллэг, нэр томъёо ашиглан зохиосон бүхий л хэлийг бүрэн орчуулж тайлбарладаг; тэд хүний сэтгэлээр тоглож болох хамгийн мэдрэмтгий сэтгэлийн хөгийг хөндөж сурсан. Тэр сэтгэлийн хөг гэдэг нь иргэдийн оюун ухааны бүрдэл, тэдний хөгжлийн хандлага, дутагдал, гажиг, чанар чансаа, анги давхрагын онцлог юм.

Миний яриад байгаа бидний засаглалын тэр ер бусын ухаант ажилтнууд”-ыг хариуцсан ажлаа чухам ямар зорилгод хүрэх ёстойг өөрөөсөө асуудаггүй, юунд хэрэгтэйг нь ч боддоггүй захиргааны аль нэг шатны эгэл ажил эрхэлж дассан түшмэлүүдийн эгнээнээс мэдээж аваагүй. Захиргааны ажилтнууд цаасан дээр гарын үсгээ зурахдаа түүнийг уншдаггүй, ажлаа хувийн эрх ашиг, нэр төрийн сонирхлоор л гүйцэтгэдэг юм.

Төрийн байгууллагуудын хариуцлагатай албан тушаалд тавих хүн нь ард түмэндээ нэр нүүрээ барсан этгээд байвал зохидог. Тэд бидний үгэнд орохгүй тохиолдолд түүнийг шүүх, эсвэл эх орноосоо зугтан гарах цөллөг л хүлээж байгаа агаад тэд амьсгаа хураах хүртлээ бидний сонирхлыг хамгаалах ёстой юм. Бид "сохруудыг" дөнгөнөөсөө алдахгүйн тулд тэдэнтэй түр зуур дотно харилцаагаа хадгалж, шууд өөрсдөө биш юм гэхэд хамгийн итгэлт ахан дүүсээрээ (жишээ нь Р.Пэйнтэр, Капла гэх мэт) дамжуулж харилцаж байсан юм.

Бид Монголын залуучуудыг худал хуурмаг боловч бидний боловсруулсан зарчим, онолоор хүмүүжүүлж тэднийг мангартуулж, мансууруулж, завхруулсан юм. Үйлчилж байгаа хуулийн гадуур, хуулийн агуулгыг өөрчлөлгүйгээр, харилцан зөрчилдсөн тайлбар өгөх замаар хуулийг замхруулснаар аугаа их үр дүнд хүрсэн юм. Анхандаа бидний өгсөн тайлбар хуулийн ач холбогдлыг бүдэгрүүлсэн ба улмаар учир утга нь олдохгүй хуулийг хэрэгжүүлэх боломжгүй гэдгээр Засгийн газар харааныхаа гадна орхигдуулах болов. Үүнээс үүдээд хуулиар бус ёс зүйгээр шүүн тунгаах онол буй болсон юм.

Засгийн газар ба ард түмэн улс төрийн нүд хуурсан юманд тайвширдаг. Тэгээд ч баясаж цэнгэхийг илүүд үздэг төлөөлөгчдөд тэр далд санаануудыг олж харах сүйхээ хаана байхав.

Монголын улс төр дэх дараахь нарийн зүйлийг мэдэх нь чухал. Энэ нь, засаглалыг хуваах, үг хэлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслэл, шашин шүтлэг, ассоциацын (захиалгат олон нийтийн байгууллагуудын) эрх мэдэл, хуулийн өмнө эрх тэгш байх, хувийн өмч, орон байрны халдашгүй байдал, татвар (далд татвар гэсэн санаа), хууль эргэж үйлчлэх. Асуудлыг хэлэлцэхэд энэ бидэнд хэрэгтэй. Эдгээр асуудлыг хэзээ ч ард түмний тусын тулд шууд, ил тод гаргаж тавьж болохгүй!

Ярих зайлшгүй шаардлага гарсан ч бүхнийг тоочих хэрэггүй, хэрэв тооччихвол тэдэнд бэлэн юм олгосонтой адил болно. Харин нарийвчлалгүйгээр “Орчин үеийн (олон улсын) эрх зүйн зарчмыг бид хүлээн зөвшөөрдөг гэж мэдэгдэх хэрэгтэй. Ингэж дуугүй өнгөрөөхийн ач холбогдол нь бид тоочин хэлээгүй учраас аль нэг зарчмыг нь сэм үгүй хийх боломжоо олдогт бий.

Бид Монголын төрийн биед неолиберализмын хорыг гаднаас оруулснаар түүний улс төрийн бүтэц өөрчлөгдсөн: “Төр цус задрах гэсэн үхэлд хүргэх өвчнөөр өвчилсөн юм. Одоо төр амь тавихыг л хүлээх байна. “Үндсэн хууль нь болохоор эвдрэл, задрал бутрал, хэрүүл маргаан, санал зөрөлдөөн, биегүй хоосон намуудын суртал ухуулга, намуудын чиглэл хандлага... гэх мэтийг үүсгэдэг. Нэг үгээр хэлэхэд төрийн үйл ажиллагааг бие даасан шинжгүй болгосон гэдгийг та бүгд сайн мэдэж байгаа.

Илтгэгчид хэвлэл мэдээллийн хэрэгслэлээс ч дутахгүй Засгийн газруудын үйл ажиллагааг зогсоож, хүчгүйдүүлсэн, тэгснээрээ төрийг хэрэггүй, илүү зүйл болгож, тиймээс ч олон Засгийн газрыг унагааж байсан. Одоо бол унагах ёсгүй Засгийн газар байгуулагдсан. Учир нь удахгүй Бүгд Найрамдахын улсын шинэ эрин ирж, чухам тэр үед л бид удирдагчийг нь Засгийн газрын шог дүр болох Ерөнхийлөгчөөр (эсвэл Ерөнхий сайдаар) томилох юм. Хэрэв парламент муу бол Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй гэж хашгиралдах ёстой. Үүнийг хамгийн мулгуу зоригтой нь хийх ёстой. Чухам үүний тулд бид Засгийн газрыг хамгаалж үлдсэн болно.

Шинэ үндсэн хуулийн агуулга

Тэр Ерөнхийлөгчийг (Ерөнхий сайдыг) масс сонгоно, Ерөнхийлөгч нь харин тэдний хувьд тохиолдлын, (бидний хувьд тохиодлын бус) хүмүүс шууд хэлэхэд бидний боолууд дотроос дэвшүүлсэн хүн байна. Засгийн эрхэнд гарах чадварлаг хүмүүс улам цөөрч, Ерөнхийлөгч болох хүнээ олоогүйн улмаас сандрахдаа төр улсын зохион байгуулалтаа эвдэж, бүрмөсөн үгүй болгосон ч, бидэнд ерөөсөө ч падгүй...

Бид төлөвлөсөн ажиллагаагаа чухам ийм үр дүнд хүргэхийн тулд бид Ерөнхийлөгч болох хүмүүсээр урьд өмнө нь илрээгүй хар муу үйлдэлтэй буюу ямар нэг "булхайтай" хүнийг түлхэнэ, тэгсэн цагт тэд булхай нь илэрнэ гэсэн айдастаа хүлэгдэж, эрх мэдэлд хүрсэн хүмүүсийн нэг адил Ерөнхийлөгчийн эрх ямба, бусдаас давуу байдал, нэр хүндээ хадгалж үлдэхийг хичээх учраас бидний хэлснийг үнэнчээр биелүүлнэ.

Парламент Ерөнхийлөгчийг хаацайлж, хамгаалж, (түүнийг сонгох хувилбар байж) болох боловч энэ нэг их ач холбогдолгүй, гол нь бид хуульд өөрчлөлт оруулах, санаачлах эрхийг нь тэднээс булаан аваад, тэр эрхийг бидний гарт хүүхэлдэй болох хариуцлагатай Ерөнхийлөгчид (эсвэл Ерөнхий сайдад) олгоно. Тэр цагт Ерөнхийлөгчийн (Ерөнхий сайдын) эрх мэдэл элдэв давшилт дайралтын бай болох боловч түүнд ард түмэнтэй харьцах эрхийг” үлдээнэ. Өөрөөр хэлбэл өөрийнхээ төлөөний хүмүүсийг мөн парламентыг алгасч бидэнд сохроор зүтгэдэг үймсэн олны олонхийг” түшиж шийдвэр гаргах эрхийг нь олгох байдлаар өөрийгөө хамгаалах боломжийг олгоно.

Үүнээс үл хамааран Ерөнхийлөгчид бид онц байдал тогтоох эрх олгоно. Энэ эрхийг олгохдоо бид Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний тэргүүлэгчийн хувьд, шинэ Бүгд Найрамдах Үндсэн хуулийн хариуцлагатай төлөөлөгчийн хувьд [зөвхөн] өөрт нь олгогдсон эрхийнх нь дагуу түүнийг хамгаална гэсэн үндэслэл гаргаж өгөх юм. Ийм нөхцөлд гэрэлт сүмийн түлхүүр нь бидний гарт байж, биднээс өөр хэн ч хууль баталдаг тэр хүчийг удирдахгүй нь мэдээж билээ.

Үүнээс гадна шинэ Бүгд Найрамдах үндсэн хуулийн дагуу улстөрийн нууцыг хадгалах нэрээр парламентийн Засгийн газрынхаа хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаархи мэдээллийг татан авах эрхийг нь хасна. Өнөөг хүртэл “Оюу толгой”-д явуулсан шалгалт нууцын ангилалд орсон, мөн Монгол банкны мэдээллүүд нууцын ангилалд орсон, “Оюу толгой”-н ТУЗ-ын гишүүд хурлын материалыг нууцалдаг, бас Дубайн гэрээний үндсэн эх нууц байгаа юм. Гэвч энэ найдваргүй, мэдээлэл олонтаа алдагдсаныг бид харж байна. Тиймээс хуульчлан хамгаалах ёстой.

Түүнчлэн үндсэн хуулиар ардын төлөөлөгчдийн тоог хамгийн багаар (76?) тогтоосноор улс төрийн хүсэл эрмэлзэл, улс төрийн эрхийг өвлөх явдлыг нь тэр хэмжээгээр сааруулна. Парламентыг өргөтгөж бидний эсрэг бүлэглэл үүсгэхгүйн тулд бидний утсан хүүхэлдэйнүүд зардал хэтэрлээ, эрх ямба эдлэхийг сонирхлоо гэх мэт шалтгаар дайран унагасан болно. Хоёр танхимыг бол бүр ч саналтгүй. Ердөө бидний гарт лавхан орсон гарын таван хуруунд багтах хүн бүхнийг зохион байгуулж байхаас илүү найдвартай систем хаана байх вэ? Тэр явцуу хүрээ хязгаар дотроо санамсаргүйгээр улс төрөөр дүрэлзэх (хүн төрөх) аваас нийт ард түмэнд хандах, тэднийг уриалах байдлаар түүнийг нь "үгүй" болгоно...

Сайд нарын танхим, УИХ-ын дарга, (дэд) Ерөнхийлөгчийг томилох асуудал Ерөнхийлөгчөөс (эсвэл Ерөнхий сайдаас) хамаатай байна. Одоо монголд тулгаж буй шинэ Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг томилоход Ерөнхий сайд нь илүү эрхтэй байхаар тусгасан байгаа. Парламентын байнгын чуулганыг хэдхэн сар чуулдаг болгосноо хэвэр хадгална. Мөн Ерөнхий сайд гүйцэтгэх засаглалын тэргүүнийхээ хувьд парламентыг цуглуулах, татан буулгах эрхтэй болох агаад татан буулгасан тохиолдолд шинэ парламентыг томилох хүртэл цагийг аль болох сунгана. Үүнийг төр эрх зүйн ямар ч ойлголтгүй, өмнө нь буюу 1992 оны Үндсэн хуулийг боловсруулахад оролцож бидний найдвартай түнш болгосон тэр хүмүүсээр л хийлгэхийг зорьсондоо бид хүрсэн юм. Шинэ “Үндсэн хууль”-ийг өөр хүмүүсээр хийлгэж хэрхэвч болохгүй.

Үндсэндээ хууль бус энэ бүх үйлдлийн хариуцлагыг манай төлөвлөгөө хэрэгжих цагаас өмнө бидний тогтоосон Ерөнхийлөгчид ноогдуулахгүйн тулд бид засаглалын дээд шатанд буй сайдууд болон Ерөнхийлөгчийг хүрээлж буй бусад түшмэдүүдэд өөрсдийнхээ авч чадах арга хэмжээгээрээ Ерөнхийлөгчийн  шийдвэрийг [хэрэгжүүлэхгүй] тойрч болно гэсэн санааг шингээж, ингэснээрээ Ерөнхийлөгчийн хүлээх хариуцлагыг тэдэнд хүлээлгэх юм... Энэ үүрэг ролийг бид аль нэг хүнд биш, их хурал, аюлгүй байдлын зөвлөл, сайд нарын танхимд онцолж олгохыг зөвлөсөн.

Одоо үйлчилж байгаа хуулиудыг олон янзаар тайлбарлаж болох ба тайлбарыг Ерөнхийлөгч (эсвэл Ерөнхий сайд) бидний заавраар л хийнэ: Тэгээд ч тэрээр “Бид ингэх шаардлагатай байна гэхэд хуулийг хүчингүй болгох, түүгээр ч барахгүй түр үйлчлэх хууль санал болгоод зогсохгүй улс орны дээд эрх ашгийн үүднээс Засгийн газраас Үндсэн хуулийн дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шинээр өөрчлөлт оруулах эрхтэй байх ёстой.

Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр бид эрх мэдлээ авч эхэлмэгц өмнө нь байсан бүхий л зүйлийг бага багаар, алхам алхамаар устгах боломжтой болж, бидний хязгааргүй эрхт засаглал болгон хувиргах цаг нь ирэхэд аливаа төрийн бүтцийг үгүй хийсэн байх болно.

Ард түмэн бол сүрэг хонь, бид чоно юм. Хашаанд нь чоно ороход хонь яадгийг та нар мэднэ...

Монгол дахь бидний ах дүүс

Либерал үзэлтэн гэгдээд байгаа тэр хүмүүс чинь үнэн хэрэгтээ хийж буй үйлдлээрээ биш юм гэхэд санаа бодлоороо бол анархистууд. Тэд бүгдээрээ дан ганц хувийн бодолдоо хөтлөгдсөн, өөрөөр хэлбэл эсэргүүцэж л байвал болно гэж боддог, эрх чөлөө гэсэн хий хоосон зэрэглээний араас хөөцөлдөж байдаг юм...

Тэд бидний зөвлөгөөгөөр бий болсгон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүмүүсийн оюун санааг өөр шинэ асуудлуудад чиглүүлдэг. Бид ард олныг ямагт шинэ зүйлийг эрэлхийлдэг болгон сургасан билээ. Өнөөг хүртэл хэлэлцэх асуудлынхаа учрыг олоогүй хирнээ бусдын асуудлыг шийдвэрлэхийг хүсдэг, гэвч тэгэх сачийгүй хоосон толгойтнуудад юу хэлэлцэх гээд байгаагаа огт мэдэхгүйгээр шинэ асуудлуудыг хэлэлцэхээр ханцуй шамлан дайран орох замыг заадаг. Харин улс төрийн асуудлыг олон зууны туршид үүсгэн бий болгож, удирдан залж ирсэн тэр хүмүүсээс, биднээс өөр хэн ч мэдэхгүй.

Хэтэрхий хурц зантай, дайчин хүмүүсийг улс төрийн асуудлаас хөндийрүүлэхийн тулд өнөөдөр бид шинэ мэт асуудлыг хөндөн тавьж байгаа. Жишээ нь: аж үйлдвэрийн тухай асуудал юм. Сайд Эрдэнэбат ярьж бусад нь асуудлаар л шуугицгаана биз!

Хэнбугай ч болов “нууц (клуб) нийгэмлэгүүдэд” сониуч зангаар, эсбөгөөс түүнд дөрөөлж нийгмийн бялуунаас хүртэх гэж, зарим нь биелэгдэшгүй, ямар ч үндэслэлгүй мөрөөдлөө олны өмнө чалчих боломжийг эрэлхийлж очдог юм. Монголд бол уяачдын гал, мөрийтэй тоглоомын баг, намын доторх фракц, залуучууд эмэгтэйчүүдийн байгууллага, элдэв ассиоцацууд, жижг намууд энэ үүргийг гүйцэтгэдэг. Тэд хуурмаг амжилт, хоосон талархал, өөрийг нь алга нижигнүүлэн ташин угтан авах сэтгэлийн хөдлөлийг л хүсдэг бөгөөд түүнийг нь сэтгэл харамгүй өгч байв. Ингэхийн учир нь тэдний биеэ тоосон байдлаар дамжуулан, бид өөрийн нөлөөллийг нийгэмд айдас хүйдэсгүйгээр бүрэн дүүрэн сэмхэн тогтоож авахыг зорьсонд бий. Тэгээд зогсохгүй ард олон өөрийн санааг бусдад хүрч байна хэмээн эндүүрч, өөр бусад үзэл бодлыг хүлээн авахгүй болдог.

Монголын хамгийн хэцүү ухаантныг ч гэсэн биеийг нь тоолгосноор өөрийн ухаангүй гэнэн болгож болно. Алга нижигнүүлэн ташиж хүлээн авахгүй байх, бидний зохион байгуулсан санал асуулгад шилдэгээр шалгарахгүй байх зэрэг шалихгүй бүтэлгүйтэлд тэд хэрхэн мэгдэж, алдсан амжилтаа эргүүлэн авахын тулд бидний улыг хэрхэн долоодгийг та нар төсөөлөх ч үгүй биз ээ...

Бид төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд элдэв ололт амжилтыг, (манай гол хүмүүс өндөр албан тушаалыг) үл тоомсорлодог бол бусад нь хоосон ололт амжилтанд л хүрэхийн тулд төлөвлөснөө золиослоход бэлэн байдаг. Тэдний сэтгэл зүйн энэхүү онцлог нь тэднийг удирдах бидний зорилгыг хөнгөвчилдөг юм. Тэдний барс мэт гадаад төрхөнд номхон хонины сүнс шүглэж, тархи толгойд нь хоосон салхи исгэрнэ.

Санхүүгийн хямрал өдөөсөн нь

Өргөн хүрээтэй нарийн тооцоолж тодорхойлсон мөнгөн дүнгээс илүү хуримтлагдсан мөнгөний хамгийн жижиг нэгж хэсгийг ч төрийн санд барьж огт болохгүй, учир нь мөнгө эргэлтэнд байх ёстой бөгөөд тэр нь төрийн механизмын тосолгоо болдог. Тосолгоо хийхгүй бол төрийн механизм гацдаг.

Эргэлтэнд байх мөнгөн тэмдэгтийг хувь тогтоосон (хөрвөгч эрхтэй, баталгаагүй) цаасаар сольсноос болж тийм гацааг үүсгэсэн билээ. Ингэсний дүнд бий болсон нөхцөл байдал одоо маш тодорхой харагдаж байгаа.

Монголд зориулан бидний буй болгосон эдийн засгийн хямрал бол Төв банкаар нь дамжуулан мөнгийг эргэлтээс гаргах зорилгоо бид хэрэгжүүлсний дүн. Асар их хэмжээний хөрөнгө цацанги байдалд орсноор төрийн сангийн ёроолыг шавхсан. Төр нь эргээд банкуудаас л зээл авч байна. Тэр зээл нь үндсэн зээл, хүүгээрээ төрийн санхүүд хүндрэл учруулж, төрийг хөрөнгийн хамааралтай боол болгоно...

Үйлдвэрлэлийг хөрөнгөтнүүдийн гарт байдаг аж үйлдвэрлэлд төвлөрүүлснээр гар үйлдвэрлэгчдийн хүч тэнхээг нь сорохын хамтаар төрийн хүчийг ч соров. Үл хөдлөх хөрөнгийг түрээслэгчдийн гарт өгснөөр жижиг худалдаа эрхлэгчдийг боомилон дарав.

Өнөөгийн мөнгөн тэмдэгтийн үйлдвэрлэл хүн бүрийн хэрэгцээг огт хангадаггүй, ялангуяа ажиллагчдын хэрээгцээг бүр хангаж чадахгүй. Мөнгөн тэмдэгтийг хэвлэх асуудлыг хүн амын өсөлттэй уялдуулж, тэр дундаа хүүхдийг төрсөн өдрөөс нь эхлэн түүнийг хэрэглэгч гэж тооцох хэрэгтэй байдаг. Мөнгөн тэмдэгтийн үйлдвэрлэлийг эргэн харах явдал бол дэлхий нийтийн тусдаа асуудал мөн.

Алтан валютын тухайд бол түүнийг хэрэглэж байсан Монголыг мөхөөсөн, учир нь бидэнд хэрэгтэй мөнгөний үндсэн шаардлагыг хангаж чадаагүйг нь бүгд л мэдэж байгаа. Дээр нь бид Монголын алтыг аль болох хэмжээгээр хураан авч хуримтлуулж, ашиглалтаас гаргасан. Одоо үлдсэн нөөцүүдийг нь яаралтай гаргаж авах ёстой. Үүний төлөө манай хамтрагчид нөр их хичээн зүтгэж буйг бид харж байна. Ингэснээр Монголын бүх мөнгөн тэмдэгт ямар ч баталгаагүй цаас болж, зөвхөн манай валютыг хамгийн найдвартайд тооцох болсон. Гэвч энэ валют ч бас зүгээр цаас юм шүү дээ.

Монголын эдийн засгийн замбараагүй байдал нь энгийн төсөв хийж, тэр нь жилээс жилд өсөж байдаг нь, дараах шалтгаантай гэдгийг бид одоо хэлж өгье. Тэр төсөв нь хагас жил тэсээд л тодотгон засварлах хэрэгтэй болдог. Тодотгосон төсөв нь гурван сарын дотор үрэгдэж, дахиад нэмэгдэл төсөв авах төсөл шаарддаг. Энэ бүхэн “мөнгө шатаасан”, үрэлгэн алдагдлаар төгсөнө. Дараа жилийн төсвийг төлөвлөхдөө нийт дүнгийн нийлбэрээр тодорхойлдог тул норм хэмжээнээсээ жилд 50% хүртэл хазайна, тиймээс арван жилийн дотор гэхэд жилийн төсөв нь гуч дахин нэмэгдсэн. Арчаагүй амьтдын боловсруулсан ийм аргачлалын ачаар улс орных нь сан хоосордог юм. Ингэсний дараа зээл авч үлдсэн бүхнээ тавьж туугаад улс орон нь дампуурдаг юм. Өнөөдөр бид яг энэ шатандаа явж байна.

Өрийн хямрал

Ямар нэг зээл авна гэдэг нь төрийн дорой байдал, төрийн эрхийг ойлгохгүй байгааг нь нотлон харуулж байгаа хэрэг. Ард олноосоо түр хугацааны татвар татахынхаа оронд манай банкируудаас гар сарвайн өглөг гуйж байгаа төрийн тэргүүдийн хувьд зээл бол хүзүүн дээр нь алуурчны далайсан хурц сэлэм л гэсэн үг. Гадаадаас авсан зээл бол төрийн биенээс авч хаях аргагүй шимэгч хувалз мөн. Хувалз нэг бол өөрөө биенээс унана, нэг бол төр өөрөө түүнийг авч хаях ёстой, уг нь. Гэвч манай бий болгосон нөхцөлд аль аль нь ч боломжгүй.

Зээл гэдгийг үүнээс өөрөөр яаж ч тодорхойлох билээ дээ, тэр тусмаа гадаад зээл?! Зээл гэдэг бол зээлсэн хөрөнгөө нугалж төлөх засгийн газрын хэлцэл гэсэн уг. 5%-ийн хүүтэй зээл авлаа гэж бодоход хорин жилийн дараа авсан зээлийнхээ хэмжээтэй тэнцэх мөнгийг зээлийн хүүнд шал дэмий төлнө; дөчин жилийн дараа авсан зээлээ хоёр нугалсан хэмжээний хүү төлнө; жаран жилийн дараа гурав нугалж төлнө, харин үндсэн зээлийн хэмжээ нь багасахгүй тэр хэвээрээ л байж байна. Энэ бол баталгаатай.

Энэ тооцооноос харахад гадаадын баячуудын өрийг төлөхийн тулд Монгол улс хүн амд ноогдуулсан татвараараа ядуусын сүулчийн ганц зоосыг нь хураан авах болно. Зүй нь татвараар авсан тэр мөнгийг нэмж хүү төлөлгүйгээр хэрэгцээндээ зарцуулах боломжтой байжээ, тийм үү? Гэвч тэд ингэж чадаагүй.

Монголын Засгийн газар дотоодын зээлээрээ мөнгийг ядуучуудын халааснаас авч баячуудын халаасанд хийдэг. Бид тэднийг гадаад зээл авдаг болгох гэж хэрэгтэй хүмүүсийг нь худалдан авснаар төрийн баялаг нь манай кассанд орж, улс орнууд бүгдээрээ бидэнд албатынхаа татварыг төлдөг болсон юм.

Улс орноо удирдаж байгаа хүмүүс улс орноо худалддаг, сайд нар нь төрийн хэрэгт хөнгөн хуумгай ханддаг, санхүүгийн ямар ч ойлголтгүй Ерөнхий сайд нь манай кассанд мөнгө төлж, улс орноо өрөнд оруулсан бол тэднийг ингүүлэх гэж бид хичнээн их хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарсныг мэдэж байх хэрэгтэй.

Мал тархитай удирдагчид нь биднээс хүүтэй зээл авахдаа тэр мөнгөө, хүүтэй нь төрийнхээ халааснаас буцааж төлнө гэдгээ дутуу ухаарсан нь тодорхой! Хэрэгтэй мөнгийг өөрсдөөсөө авах нь хавьгүй хялбар байгаагүй л юм байх даа?! Зээлийн асуудлыг бид Монголчуудад таниулахдаа тэдэнд ашигтай гэж ойлгуулж чадсан явдал бол “Бурханд хайрлагдсан бидний ухаан агуу гэдгийг дахин нотлож байгаа юм.

Монголын захирагчдыг төрийн ажлаас нь хөндийрүүлэх гэж тансаг хүлээн авалт хийх, ёслол төгөлдөр ёс дүрэм гүйцэтгүүлэх, зугаацаж цэнгэхийг уриалж байсан нь бидний удирдлагын халхавч төдий л байсан юм. Түр зуурын албан тушаалтнууд, тэдний халааг авагсдын тайланг өөрсдөд нь зориулж манай төлөөний хүмүүс хийж өгдөг байсан ба тэгэх болгондоо алсын хараагүй тэдгээр малнуудад ирээдүйд хуримтлал үүсч сайжрах болно хэмээн амалдаг байсан юм... Юунаас хуримтлал үүсэх юм? гэж бидний тайлан, төсвийг уншсан хүмүүс асууж болох байсан ч тэд уншаа ч үгүй, асуугаа ч үгүй л юм даа...

Ард түмэн нь гайхамшигтай хедөлмөрч байсан ч тэдний амирлангүй зан юунд хургэсэн, санхүү нь ямар их хямралд орсныг та бүгд мэдэж байгаа.

Бид төрийн ажилтнуудын урвамтгай чанар, арчаагүй удирдагчдыг нь ашиглан Засгийн газарт улс оронд нь хэрэг болохгүй зээл олгож хоёр дахин, гурав дахин, туүнээс илүү ашиг олох боломжоо саяхан нээлээ. Ийм ажиллагааг биднээс өөр хэн явуулж чадах юм?... Энэ маш энгийн систем боловч бидний бэлтгэж тавьсан бидний хоомон онолоор зэвсэглэсэн эдийн засагчид үүнийг хамгийн ойлгомжгүй асуудал болгосон учраас одоо Монголчууд юу хийхээ мэдэхээ байж, бидний амыг хардаг болсон нь юутай аугаа үйлс вэ?

Тйимээс бидний мөнгийг өгөхийн тулд гаргадаг дотоод зээлийнх талаар тодорхой ярья.

Тийм зээл авах тухайд Засгийн газар зарлаад өрийн бичгээ зарах захиалгыг нээдэг юм. Өнөөдөр тэд яг бидний заавраар “вексель” худалдаж байгаа. Хүн болгонд хүртээлтэй болгохын тулд түүнийгээ зуугаас мянга хүртэл аль болох хямд үнэлнэ. Ингэхдээ анхны худалдан авагчиддаа хөнгөлөлт үзүүлнэ. Маргааш нь “Бүгд л худалдан авахаар өрсөлдөж байна” гээд үнээ зохиомлоор өгсөнө. Хэд хоногийн дараа мөнгөний сангийн касс мөнгөөр бялхаж мөнгөө хийх газаргүй боллоо (мөнгө хэрэггүй болсон) гэнэ.

Захиалга нь гаргасан векселиэс хэд дахин илүү гарсан мэт зарлана. Чухам үүнд л хамаг учир байна, засгийн газраас гаргасан өрийн бичиг олны итгэлийг хүлээж байна аа гэдгийг харуулах нь л чухал байгаа юм. Жүжгээ тоглоод дуусахад пассив хөрөнгө (өр) бий болсон нь тодорхой болж, тэр нь зүгээр ч үгүй нилээд хүнддэх эд болжээ. Хүүг нь төлөхийн тулд өрөө заралтай биш. Харин ч өрөө өсгөдөг шинэ зээл авах хэрэгтэй болно. Зээл нь үрэн таран болоод дуусахад шинэ татвар тогтоож, орлогоор нь зээлийнхээ үндсэн өрийг бус, түүний бүх хүүг дарах болно. Эдгээр пассив татварыг, пассивыг дарахад л хэрэглэнэ...

Дараа нь зээллэгийн болзол өөрчлөгдөх үе ирнэ, гэхдээ тэр нь хүүгийн өрийг багасгах боловч зээлийн үндсэн өрийг төлөхгүй, түүнээс гадна үүнийг зээл олгогчийн зөвшөөрөлгүйгээр хийхгүй. Зээллэгийн болзлыг өөрчлөх тухай зарлахдаа энэ өөрчлөлтийг нь зөвшөөрөөгүй зээл олгогчдод мөнгийг нь эргүүлэн өгнө гэсэн санааг дагуулна. Хэрэв бүх этгээд өөрчлөлтийг зөвшөөрөхгүй, мөнгөө эргүүлж төлөхийг шаардах юм бол Засгийн газар өөрийнхээ тавьсан дэгээнд өөрөө орох бөгөөд нэхсэн мөнгийг өгч чадахгүйд хүрнэ. Аз болоход Засгийн газрын санхүү мэддэггүй албатууд хэзээд мөнгөний ханшны уналтаас (!) айж, шинээр байршуулах мөнгөний эрсдлийн хүүг багасгах нь дээр гэж үздэг байснаараа тэдгээр Засгийн газруудыг пассиваасаа нэг биш удаа хэдэн саяар тоолох хөрөнгө хаях бололцоо олгож байв. Ийм нөхцөлд бид Монголын банкуудын хувьцааг худалдан авч өөрийн болгосон байх болно.

Ингэснээр хэчнээн зальтай ч гадаад өрөндөө баригдсан Монголын Засгийн газар биднийг бүх мөнгөө эргүүлэн нэхнэ гэдгийг мэдэж байгаа тул ийм зүйл хийж чадахгүй болно. Эцэст нь дампуурал нь хүлээн зөвшөөрөгдсөнөөр (дефольт зарласанаар) ард түмний ашиг сонирхол хийгээд тэдний удирдагчдын хооронд ямар нэг холбоо хэлхээ байхгүй гэдгийг бусад улс орнуудад нотлон харуулж байгаа юм.

Дараах зүйл дээр энэхүү нөхцөл байдалд та бүгдийн анхаарлыг хандуулъя: Өнөөдөр дотоодын бүхий л зээл нисдэг өр буюу төлбөр хийх хугацаа нь харьцангүй богиноссон зээлээр батжиж байгаа юм. Эдгээр нь хадгаламжийн болон нөөцийн кассанд хийсэн мөнгөнөөс бүрдсэн өр юм. Удаан хугацааны туршид Засгийн газрын мэдэлд байсан эдгээр сангуудын мөнгө гадаад өрийн хүүг дарахад зарцуулагдан ууршин алга болж, оронд нь янз бүрийн үнийн дүнтэй түрээсийн хадгаламжийг хийдэг. Чухам эдгээр хадгаламжууд л Засгийн газрын кассын бүхий л булхайг дардаг юм... Харин өнөөдөр бид Монголын хадгаламжийн 70 хувийг эзэмшиж, тэр хадгаламжаа давхар түрээслэж байгааг хэлэх юун.

Үүнийг Монголын хуучны төрийн зүтгэлтнүүд мэдсэн ч тэднийг дуугүй байлгах бүхий л аргыг бид хэрэглэж байгаа ба энэ талаар санаачилсан хуулиудыг нь хэлэлцэхийг зогсоосноос бидний өөдөөс сөрөхгүй байхыг анхааруулж байна. Энэ үүргийг УИХ-ын дарга ба Төв банкны Ерөнхийлөгч хариуцаж байна. Яг үнэндээ тэдгээр хуулийн ажлын хэсгийг ахлахыг хэнд ч зөвшөөрөөгүй учраас тэр хуулиуд хэзээ ч батлагдахгүйг бид мэдэж байна. Харин түрээслэгчид, аюулгүйн зөвлөл шилний цаанаас чихэр долоогоод үлдэх байх даа.  

За ийм л байна даа.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив