НИЙТЛЭЛҮҮД
Хүйтэн улс төр 2
2012 оны 5 сарын 2

Юмыг яаж хийдгийг л нотлох гэж байгаа юм. Н.Энхбаяр МАХН-ыг удирдаж сонгуульд ялсны дараа АН-ын удирдагчид гадаадад амь зулбан зугтсан билээ. Э.Бат-Үүлийг баривчилснаар хомрого эхэлж байгаа юм шиг аймшигтай үе эхэлсэн.

Дэлгэрэнгүй үзэх >
Хятадын төрийн бодлого ба манай хувийн бодлогын үр дүн
2012 оны 4 сарын 30

“Chinalko” буюу “Aluminum Corporation of China Limited” гэдэг нэр Монголын хэвлэлүүдэд “Оюу толгойн” гэрээ байгуулагдахын өмнө олонтаа дурдагддаг байснаа хэсэг мартагдсан. Харин өнөөдөр энэ компанийн нэр “Chinalko” биш “Chalko” нэрээр дахин олонтаа гарах боллоо.

Дэлгэрэнгүй үзэх >
Систем гацлаа, удахгүй өөрөө өөрийгөө эвдэх болно
2012 оны 4 сарын 10

Хурандаа нар аа, та нарыг тушаал өгсөн улстөрчдийг илчлээд ялгүй өнгөр гээд байгаа юм биш үү, “цаадуул чинь”. Гэтэл та нар “Биднийг цэргийн зүйл ангиар яллах гэлээ” гэж зөрж зүтгээд байх юм. Цэргийн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн нь та нарт тушаал өгсөн хүнийг илчлээд ялгүй өнгөрөх боломж олгож байна шүү дээ.

Дэлгэрэнгүй үзэх >
Салаалдаггүй төмөр замаас болж улс салах нь
2012 оны 4 сарын 3

Чин гүрний үед Хаант Оросын Манжуур дахь сонирхлын тулгуур нь Дорнод Хятадын төмөр зам байлаа. Энэ төмөр зам XX зууны эхэн үеийн Азийн томоохон улстөр-цэрэг дайны түүхийн улаан шугам болсон билээ. Чин гүрний эзэн Манж нарын нутгийг дайруулан тавьсан энэ төмөр замд Оросууд ихээхэн ач холбогдол өгдөг байсан. Тэр ач холбогдлын үргэлжлэл нь Монголын төмөр зам юм.

Дэлгэрэнгүй үзэх >
Боолчлогчид нь хэн бэ?
2012 оны 3 сарын 30

Социализмыг шорон байсан хэмээн өнөөдөр хэлэхэд 25-аас доош насныхан бараг л үнэмшинэ. Ер саяхны мэт боловч ардчилсан либерал нийгэмд бүхэл бүтэн үе байжчихсон байна. Социализмыг эргэн санагалзах нь өнөөдрийн хямралын үр дүн л дээ.

Дэлгэрэнгүй үзэх >
Боолчлогдож байгаагаа мэдэх нь боолчлолоос гарах эхний алхам
2012 оны 3 сарын 29

-Цөөхөн хэсэг бүлэг хүмүүс асар их баялагийг эзэмшиж байна гэж байгаа. Монголд ч, тэр ч байтугай дэлхийд. Дэлхийн хүн амын 1 хувь нь нийт баялгийн 40 хувийг эзэмшиж байна. Тиймээс “Оккупай” хөдөлгөөнийхөн “Бид 99 хувь” гэсэн уриа дэвшүүлсэн. Монгол яг адилхан нийт хадгаламжийн 50 хувь нь хадгаламж эзэмшигчдийн 1 хувьд оногддог. Үүх түүх сөхвөл дундад зууны Европоос үүсэлтэй масоны нийгэмлэг гэж байдаг.

Дэлгэрэнгүй үзэх >
Боолчлогдож байгаагаа мэдэхгүй бол боолчлолоос гарахгүй
2012 оны 3 сарын 28

“Эдийн засгийн алуурчны наманчлал”, “Эдийн засгийн алуурчны золиосууд”, “Эрин цагийн дуудлага /Zeitgeist/” номыг орчуулагч эдийн засаг-улстөр судлаач Х.Болорболдтой хийсэн ярилцлага.

Дэлгэрэнгүй үзэх >
Хүйтэн улстөр
2012 оны 3 сарын 20

Тэр яг энэ цаг үед Оросын Ерөнхийлөгч болсон юм. 1999 оны 8 дугаар сарын 9-нд тэр Кремльд заларсан. Ирээдүйдээ итгэхээ байгаад аврал хүлээж байсан Орос орон, Оросын ард түмэн тэнгэрээс буух аврагчийг “зургаа дахь мэдрэхүйгээрээ, далд ухамсараараа” хүсэж байгааг мэдсэн пиар технологичид нь “Тэр бол Путин байжээ” гэж зааж өглөө.

Дэлгэрэнгүй үзэх >
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой