Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
  • 2009 оны 11 сарын 19
    Хиагтыг чөлөөлөх тулалдаанд 400 монгол цэрэг, 10 000 гамингийн өөдөөс давшаад ялсан нь огт худлаа. Буу, сэлэм барьж үзээгүй 400 малчин орчин үеийн зэвсэгтэй, бас ч гэж байнгын армийн 10 000 цэргийг ялах ямар ч боломж байхгүй, энэ бол “домог” гэлцэнэ.
    Энэ гаргалгааг анх Баабар “Нүүдэл суудал” номондоо гаргаснаас хойш ихээхэн тархах шинжтэй болжээ. Хятадуудтай байлдвал заавал ялна гэж боддог Монголчууд сүүлийн үед орчин үеийн зэвсэгтэй хятадууд биднээс илүү гэж бодох болжээ. Хүн хүчний харьцаа ба зэвсэглэлийн чанарыг тооцвол энэ нь байж болох мэт авч бодат хийгээд бодат бус хүчин зүйлүүд бас бий. Бодат хүчин зүйл нь зэвсэглэлийн хувьд Хиагтыг чөлөөлсөн Монголчууд тийм ч муу байгаагүй юм. Цааш унших ...
    Уншсан 55398 Сэтгэгдэл 33
  • 2009 оны 11 сарын 19
    Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Хэрэв их өрийг тэглээгүй бол Таван толгойгоо тавиад туучих байсан, гэхдээ би төлчихсөн учраас Оросууд яаж ч чадахгүй байгаа юм” гэж ярьж байв. Уг нь их зөв үг, гэхдээ арай л эрт хэлчихсэн юм. Энэ ярилцлагаас хойш тун удалгүй Оросууд Таван толгойн ордыг авахын төлөө алалдаж эхэлсэн. Явж явж их өрийг тэглээгүй болж таарав. Таван толгойгоо алдах нь ээ? 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Н.Энхбаярын сонгуулийн кампанийг удирдаж байсан С.Баяр хэрэв “Их өрийн асуудлыг сөхөх сонирхол АН-д байгаа бол тун тоогүй асуудал үүсгэнэ. Өрийг Оросын төрийн думаар хэлэлцээгүй учраас буцаачих ч нөхцөл бий” гэж сүрдүүлсэн, түүнийг нь Дундговиос шамбалын үүд ч юм уу, ямар нэг юм хайгаад байгаа төрийн думын дарга С.Миронов батлаж, тэр мэдэгдлийнх нь дараахан Оросын хэвлэлд гарсан ийм агуулгатай багавтар өгүүллийг МАХН-ын баримжаатай сонинууд орчуулан нийтлэж байв. Нэг муу сонгуулиас болж ахиж өрөнд ороод яахав, МАХН-ынхан намынхаа өчүүхэн эрх ашгийг улсын эрх ашгаар өлхөн зольчих солиотой коммунистууд. Тэд хэзээд намаа төрөөс, улсаас дээгүүрт тавьдаг… Цааш унших ...
    Уншсан 55594 Сэтгэгдэл 17
  • 2009 оны 11 сарын 19
    Цаг уурын гэнэтийн хүйтрэл
    9 дүгээр сарын 18-ны шуурганаас болоод НҮБ-ын 64 дүгээр чуулганы үйл ажиллагааг сурвалжлах сэтгүүлчид нэг хоногийн дараа нисэх болов. Ерөнхийлөгч урд өдөр нь шуурган дундуур нисчихэж. Солонгосын КAL компани онгоцоо шуурганы үеэр Буянт-Ухаад буулгахаас татгалзжээ. Монголын тал нутгийн задгай салхин дундуур бууж, нисэх аюултай гэж гадны томоохон авиакомпанийнхан эрсдэлтэй алхамаас аль болох татгалзахыг боддог бололтой. Байгуулагдсан цагаасаа нэг ч осол гаргаагүй гэдэг “Айр Чайна”-гийнхан ч их болгоомжтой гэнэ. Онгоц жолоодох нь байтугай Бойнгийн гурван загварыг ч ялгаж чаддаггүй мөртлөө “Ийм салхин дундуур Монголын нисгэгчид л ниснэ өөр улсынхан бол чадахгүй л дээ, ер нь бол нисэхээс буух нь хэцүү…” гэхчилэн цэвэр монгол маягаар их мэдэмхийрэн буу халсан шиг суунгаа Монголын нисгэгчид Ерөнхийлөгчийг очиход туршилтын нислэг, буултаа нэг хийчихсэн “нисэхэд бэлэн” гэж угтжээ гэж сонсов. Цаг уурын асуудлаарх НҮБ-ын чуулганд оролцох Монголын Ерөнхийлөгчийг цаг уурын хориг зогсоосонгүй. Цааш унших ...
    Уншсан 35700 Сэтгэгдэл 0
  • 2009 оны 11 сарын 19
    МАХН-ын отгон гишүүн
    Нөхөн сонгуулийн хамгийн чухал хэсэг өнгөрчихлөө. Ер нь бол бүх асуудал шийдэгдсэн дээ, иргэд санал өгөх л дутуу байна. Энэ нөхөн сонгуулийн гол шийдэл нь Н.Энхбаяр дахин улстөрд орж ирэх эсэхэд л байсан шүү дээ. МАХН-ынхан ёстой нэг увайгүй загнаж Н.Энхбаярыг хаав. Өнгөн талдаа ховдог шунахай дарангуйлагч, намын нэр хүндийг унагагч балиар заваан этгээдээс салж, шинэчлэгдсэн нам болохоо харуулсан мэт авч цаагуураа МАХН-ын удирдагчид ямар өчүүхэн аймхай этгээдүүд болохоо харуулав.
    Н.Энхбаяр яагаад нэрээ татав? Олон хүн С.Баяр л Н.Энхбаярыг нөгөө олон муухай хэргүүдийнх нь нэгийг сөхнө гэж айлгаад “бөлдөгдчихөж” гэж бодож байгаа биз, гэвч асуудал ердөө жижигхэн зүйлд байсныг мэдвэл гарцаагүй гайхна. Н.Энхбаяр МАХН-ын гишүүн биш байв. Намын бүхий л шат дамжлагаар өгсөж, энэ намын нэрээр улс орныг удирдан залж байсан хүн яагаад МАХН-ын гишүүн биш байдаг билээ? Үнэндээ тэр намын гишүүний үнэмлэхгүй байжээ. Намын анхан шатны аль ч үүрт бүртгэлгүй, үнэмлэхээ ч аваагүй явсан түүнийг бага хуралд орж ирвэл “Та манай намын гишүүн мөн үү?” гэж асуугаад л унагачихаж чадах байв. Цааш унших ...
    Уншсан 31283 Сэтгэгдэл 3
Нийтлэлийн архив