Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
  • 2010 оны 3 сарын 26

    Удаан үргэлжилсэн Шинэ эргэлтийн бодлого

    Монгол улсад дөчөөд онд хэдэн малаас өөр гайхуулах, нүүр тахлах юм байгаагүй. Аугаа их эх орны дайн дуусмагц бүх хүчээрээ дайны байдалд шилжин ажиллаж, нэлээд доройтсон аж ахуйгаа өөд нь татах шаардлага гарсан байна. Тиймээс 1945 оны эцсээр мянгаас дээш толгой малтай малчдыг урамшуулан дэмжих, алдаршуулах зорилго тавьжээ. Ингэж ардын аман ярианд бахархан ярьдаг мянгат малчин, сайн малчин анх төрсөн юм.

    Цааш унших ...
    Уншсан 89558 Сэтгэгдэл 52
  • 2010 оны 3 сарын 25

    Коммунист үзэл суртал, коммунист сэтгэлгээ Монголд байсаар байна. “Коммунизмын бүрмөсөн булшлах нь” цуврал өгүүлэл гарсны дараа сэтгэдлүүдийг  харвал хучнаа санагалзах үзэл Монгол амь бөхтэй хэвээр байгааг харж болохоор байна. Ялангуяа МАХН-ын зүгээс зохион байгуулалттайгаар нийгмийн дэвшилийн төлөө, коммунист үзэл санааны хор холбогдлын талаарх өгүүллүүдийг эсэргүүцэж, элдвээр гутаан доромжилсоор байна. Энэ нь МАХН өөрчлөгдөөгүй, хуучин хэвээр байгааг харуулж байна.  Манай уншигчид Монгол дахь коммунист дэглэмийн талаар сайн мэддэг болсон гэж итгэж байна.

    Цааш унших ...
    Уншсан 53214 Сэтгэгдэл 40
  • 2010 оны 3 сарын 24

    2008 оны 7 дугаар сарын дугаарт гарсан “Сулла, тэгээд ярилцацгаая!” өгүүллийг уншсан олон уншигч Румыны Ардчилсан хувьсгалын үйл явцын талаар дэлгэрэнгүй бичихийг хүссэн юм. Бүгд Найрамдах Социалист Румын Улс хуучин коммунист дэглэмтэй орнуудаас хамгийн их цус урсгасан хувьсгалыг хийсэн юм. Румыны дэглэм хамгийн харгис бөгөөд хатуу дэглэм байсан, дарангуйлагч Николае Чаушеску ард түмнийхээ эсрэг армиа хөдөлгөж, эцэст нь өөрөө ард түмний шүүлтэнд орж, гутамшигтайгаар буудуулан үхсэн билээ. Хэрэв дарангуйлагчийн цаг нь болсон бол түүний хаанчлалыг арми ч тогтоодоггүй, Н.Чаушеску хэдийгээр Румыныг гадаад өргүй, хоёр иргэний нэг нь румыны үйлдвэрийн машинтай улс орныг үлдээсэн гэдэг ч түүний дарангуйллыг ард түмэн үргэлжлүүлэхийг хүсээгүй юм. Манай удирдагчид их өрийг цайруулсан, манай иргэдийн машин гудамжинд багтахгүй байна гэж ярих дуртай ч ард түмэн түүнийг нь үл тоож байна.

    Цааш унших ...
    Уншсан 45647 Сэтгэгдэл 21
  • 2010 оны 3 сарын 23

    Ясан овоо цусан далай буюу хядлагын эхлэл

    Өвөрлөгчид аль эрт XIX зууны сүүлч буюу манж Чингийн засаглалд хятад хүн Манжийн төрийн бодат эрхийг барих болсон үеэс хэлмэгдэж эхэлсэн юм. Ийм ч учраас 1911 онд Монгол улс манж Чингээс тусгаарлахад өвөр 49 хошууны 36 нь туурга тусгаар Монгол улсдаа нэгдэн орохыг цаг алдалгүй тунхаглаж байжээ. /Б.Батбаяр /Баабар/ Монголчууд: Нүүдэл суудал  1-р боть.  218-р нүүр/

    Цааш унших ...
    Уншсан 127533 Сэтгэгдэл 230
Нийтлэлийн архив